images

Монголын залуучуудын бэйсболын тэмцээний зардлыг Өмнөд Солонгос гаргав


   Өнгөрөгч 25-ны өдөр Монголын бейсболын холбооноос ДХИС-ийн талбайд зохион байгуулсан залуучуудын бэйсбол 5, тийболын тэмцээнд 300 тамирчин өрсөлдлөө. Уг тэмцээнийг Өмнөд Солонгосын мэргэжлийн бэйсболын “Ilgu” холбоотой хамтран анх удаа зохион байгуулсан бөгөөд тус холбоо бүх зардлыг хариуцжээ. Мөн Өмнөд Солонгосын компаниудаас тамирчдад витамин, бөмбөг зэргийг хандивласан байна. "Ilgu" холбоо нь 2012 оноос хойш Монгол, Шри Ланка, Тайланд, Пакистан, Камбож зэрэг оронд бэйсболын спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Олимп болон Азийн наадамд бэйсболын тэмцээн ордоггүй тул тус холбоо олон улсад энэ спортыг сурталчилж, хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажилладаг бөгөөд 2017 оноос хойш Монголын бэйсболын холбооны үйл ажиллагааг дэмжиж иржээ. Харин энэ дэмжлэгийг Монголын Үндэсний Олимпын Хороо өндрөөр үнэлэн "Ilgu" холбоог “Олимпын алдар” медалиар шагнасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.